Товч мэдээлэл, танилцуулга

Клийнманн таныг шинэлэг, нөхөрсөг, чамин байдлаар угтана.

Клийманны цахилгаан шат зорчигч бүрийг шинэлэг, сэтгэл татам, онцлог байдлаар угтаж авдаг. Клийманн дизайны сонголт чөлөөтөй, олон байхад онцгой анхаарч ажилладаг. BMW, Alfa, Subaru, Romeo болон Fiat зэрэг шилдэг автомашины брэндүүдийн загварчлал дээр ажиллаж байсан алдарт дизайнер Андрэас Запатинас Клийманны багт нэгдсэн ба зорчигчдын хэрэгцээ, гоо зүйн таашаал, сэтгэл хангалуун байдалд анхаарч, босоо чиглэлийн зөөвөрлөх төхөөрөмж байсан цахилгаан шатны ойлголтыг эвдэн, шинэ стандарт тогтоосон.

Клийманн массаар бус төсөл бүрийн зорилго, онцлогийг нарийн судлаж, бүтээгдэхүүн тус бүр дээр тусгайлан ажилладаг болсоноор бусад цахилгаан шатны үйлдвэрүүдээс ялгарах болсон. Клийманн одоо брэндийн нэр хүндийг стратегитай хөгжүүлэхээр, мөн цахиур хагалах өвөрмөц дизайны цуврал бүтээгдэхүүнийг үе шаттайгаар танилцуулахаар ажиллаж байна. Хэрэглэгч Хятад эсвэл Грек дэх Клийманны үйлдвэрт хүрэлцэн ирж кабины дотоод дизайн, үзэмж, хэлбэр, хэмжээ, материал, шал, тааз зэрэг бүхий л эд эсийг өөрийн биеээр харж, барьж, мэдрэн сонгож, өөрөө цахилгаа шатаа загварчлан авах боломжтой. Клийманн хэрэглэгчдэд тусгай дизайн, олон жилийн туршлагатай чанартай бүтээгдэхүүн санал болгодог.

“Клийманн шиг өвөрмөц дизайн (curved), онцгой мэдрэмж, баталгаат чанар, шинэлэг байдал, технологийн дэвшил нэг дор цогцолсон бүтээгдэхүүн өөр хаана ч байхгүй.”

Клийманны кабины дизайн нь таны бүтээлч сэтгэхүйг өдөөнө.
Өөрийн төсөөллөөр Клийманны дизайныг шийдэх: Ирээдүйн чиг хандлага, орчин үеийн шинэлэг шийдлээр хамгийн сонгодог бүтээгдэхүүнийг үйлдвэрнэ. Таны төсөөллийг бид 2 хэмжээст буулган бодит юм шиг тодорхой ойлголтыг өгнө. Тоо томшгүй дизайны санаатай танилцаж, тусгай чимхлүүр нэгж бүрийг загварчлахыг зөвлөж байна.

Цахилгаан шатны өгсөлт шиг төсөөллөө нэмэгдүүл.

Сонголт таны гарт. Клийманны цахилгаан шат таны эхний сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна.

  1. Бид таны цаашдын хэрэгцээ, шаардлагыг урьдчилан таамаглаж, хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг бүтээж, төсөөллийг тань бодит болгож хариу барих болно.
  2. Бид шийдэл бүрээс шинэчлэлийг илэрхийлдэг. Дэлхий даяар Клийманны олон олон онцгой төслүүд хэрэгждэг.
  3. Бид тогтвортой удаан хугацаанд хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг эрхэмлэн ажиллана.
  4. Бид стандартын дагуу бүтээгдэхүүнээ дөрвөн долоо хоногийн дотор хэрэглэгчдэд хүргэдэг. Таны бүтээгдэхүүнийг цагт хугацаанд нь хүргэхийн тулд хурдтай ажилладаг.
  5. Бидний үйлчилгээний шаардлага хаана, хэзээ байхаас үл хамааран 24/7 байдаг. Бид таны болон бүтээгдэхүүнийхээ чанарын өмнө итгэлтэй байж хариуцлага үүрнэ.
  6. Бид үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг хянадаг. Үйлдвэрлэлийг үр ашигтай, инновацийн өндөр түвшний технологиор явуулдаг. 100 хувийн чанарын шаардлага хангасан түүхий эд, цахилгааны хэт ачааллыг даах хяналт мөн 300 нэгж цэг бүрийг битүүмжлэлээр чандлан шалгаж, тээвэрлэлтийг явуулдаг.
  7. Функциональ байдлаар бүтээгдэхүүний дизайныг баталгаажуулдаг ба дизайн болон туршлагаа хослуулдаг тул загвар бүтээгдэхүүндээ итгэлтэй байдаг. Технологичлол, инженерчлэлийг ч хязгааргүй сэтгэлгээгээр хийдэг.
  8. Загвар, чанарын жишиг байдлыг дэлхийн өнцөг булан бүрийн Клийманн бүтээгдэхүүн, төслүүдээс харах боломжтой.
  9. Бид амьдарч буй ертөнцөө хайрлан хамгаалдаг. Хүрээлэн буй амьд орчиндоо хүндэтгэл үзүүлэн, түүний төлөө хүчин чармайлт гаргахыг эрхэмлэдэг.
  10. Клийманн оффистой танилцах аялалын мэдээллийг хуваалцъя. Мэдээлэл, мэдлэг түгээх үүднээс та бүхнийг Клийманны төв оффист ирж танилцах аялалд урьж байна. Ингэснээр та Клийманны байгууллагын соёлтой танилцаж, дэргэдээс нь мэдрэх боломжтой болно.
  11. Бид бол хүн төвтэй, хүний санал бодолд тулгуурладаг ба энэ нь биднийг бусдаас онцгой болгодог. Клийманны гэр бүл үргэлж хамтдаа бүтээдэг бөгөөд ашигаа ч мөн адил эн тэнцүү хуваадаг.